Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

2021-01-18 12:32:10

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 11 аймгийн 19 суманд нийт 197 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй