Шууд Chart

Гоожингийн үнэд өөрчлөлт оржээ

2021-01-18 14:11:27

Засгийн газрын 2020 оны 184-р тогтоолоор ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх галын түлээнд тээвэрлэлтийн зай 50 км-ээс дээш бол 1м3 нь 2964 төгрөг, 50 км-ээс доош 1м3 нь 3853 төгрөгөөр тус тус шинэчлэн батлагджээ.

Өөрөөр хэлбэл, нэг портер түлээ 4 м.куб болдог ба гоожингийн үнэ 11856 төгрөгөөс 15412 төгрөгийн хооронд тогтоогдож байгаа гэсэн үг юм.

Хожуул болон гишүүг үнэ төлбөргүйгээр ой цэвэрлэх журмаар бэлтгэж болно. Гэхдээ ой руу нэвтрэхээс өмнө төлбөрөөс чөлөөлсөн эрхийн бичгийг харьяа шатны байгаль хамгаалагчаас авч, ойд үйл ажиллагаа явуулах заавар зөвлөмжтэй танилцаж, мөрдөж ажиллах юм байна.

Эх сурвалж: АТҮТ

 


Гоожингийн үнэд өөрчлөлт оржээ   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй