Шууд Chart

УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

2021-01-19 14:51:17

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг  цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамрууллаа.


УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй