Шууд Chart

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна

2021-01-20 10:16:56

Коронавируст халдвар, /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Шалгалтад хамрагдсан 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 412072 хүн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код уншуулж үйлчлүүлсэн байна.

Хяналт шалгалтаар 331 зөрчлийг илрүүлэн 253 буюу 76 хувийг арилгуулан ажилласан. Иргэдийн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код байршуулаагүй 192 худалдаа, үйлчилгээний газрууд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:

· Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй;

· Үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй;

· Байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй;

· Хүн хоорондын зай бариагүй зөрчлүүд илэрлээ.

Эх сурвалж: НМХГ


Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна   
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй