Шууд Chart

"Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба өнөөгийн туршлага” сэдэвт цахим сургалт болж байна

2021-01-20 15:49:36

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас Канад Улсын Гадаад хэргийн газраас санхүүжүүлж буй Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах санаачилга” төсөл (MERIT буюу Төсөл)-тэй хамтран Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Усны сав газрын захиргаа, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид зэрэг 70 гаруй хүнийг хамруулан 2021 оны нэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд “Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба өнөөгийн туршлага” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтын хүрээнд БОАЖЯ-аас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн орчин, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар тодорхой мэдээлэл хийж, аймаг, орон нутагт анхаарах асуудлаар харилцан туршлага, санал солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ


"Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба өнөөгийн туршлага” сэдэвт цахим сургалт болж байна   
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй