Шууд Chart

Ерөнхий боловсролын бүх сургууль нь сургалтын танхимтай болсон анхны аймаг боллоо

2021-01-21 09:31:40

Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа.

    Тус танхимыг байгуулах болзолт уралдааныг зарлан  эхний гурван байрт  шалгарсан сургуулиудын захирлыг “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-тай хамтран шагнаж урамшуулсан байна.

  Ингэснээр улсын хэмжээнд анх удаа ерөнхий боловсролын бүх сургууль нь Гамшгаас хамгаалах сургалтын танхимтай болсон аймаг боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 


Ерөнхий боловсролын бүх сургууль нь сургалтын танхимтай болсон анхны аймаг боллоо  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй