Шууд Chart

Хятад улсад уурхайчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна

2021-01-25 12:36:43

Одоогоос 14 өдрийн өмнө Хятадын Шаньдун мужид уурхайд осол гарсан юм. Уурхайн гүнээс 10 гаруй уурхайчныг эсэн мэнд гаргаад байна. Гэхдээ өөр 10 уурхайчин уурхайчныг одоог хүртэл гүнээс гарган авч чадаагүй байна.

Энэ сарын 10-ны өдөр Хятадын Цися хотын ойролцоох алтны уурхайн амсар нурсан осол гарсан. Уурхайн гүн дэх тэсэлгээнээс үүдэлтэйгээр энэ осол гарсан гэж үзэж байгаа юм. Ослын үеэр нийт 22 уурхайчин уурхайн гүнд түгжигдсэн байна. Ослоос хойш 10 гаруй өдрийн дараа 10 уурхайчныг гүнээс эсэн мэнд гарган авч чадсан бол газрын гадаргаас 600 метрийн гүнд гацаад байгаа өөр 10 уурхайчныг аврах ажиллагаа одоог хүртэл явагдаж байна. Тэднийг эсэн мэнд гарган ирж чадах  эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Ер нь Хятад улсад уурхайн осол гарах нь түгээмэл гэдгийг BBC агентлаг дамжуулсан байна. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард нүүрсний уурхайд осол гарах үеэр 23 уурхайчин амиа алдсан бол 9 дүгээр сард мөн ижил осол болж 16 уурхайчин амь үрэгдэж байжээ.

Мөн 2019 оны 12 дугаар сард Гуйжоу мужийн нүүрсний уурхай дахь тэсрэлтийн үеэр 14 хүн амиа алдаж байжээ. Эдгээр осол уурхайн аюулгүй ажиллагааны чанар, стандартыг дагаж мөрдөөгүй,    хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйтэй  холбоотой гэж олон улсын зарим хэвлэлд мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улсад уурхайчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй