Шууд Chart

Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ

2021-01-25 13:13:04

Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ. Израилийн дипломат төлөөлөгчийн газрыг Эйтан Наэ толгойлж ажиллах юм байна. Хоёр улс өнгөрсөн онд харилцаагаа бүрэн хэвийн болгох тохиролцоо хийсний дагуу ийнхүү ЭСЯ-аа нээж байгаа юм. ЭСЯ хоёр улсын харилцааг бүх түвшинд хөгжүүлэхэд тус дэм болно гэж мэдээлж байна.

АНЭУ, Израил улс 2020 оны наймдугаар сарын 13-нд харилцаагаа бүрэн хэвийн болгох тохиролцоонд хүрсэн юм. Энэ дагуу Абу-Дабигаас Израилд эдийн засгийн бойкот үзүүлдгээ зогсоож, Иордан гол Баруун эргийн нутаг дэвсгэрийг булаан авсан асуудлыг шүүмжлэхээс татгалзсан юм. Тухайн үед АНУ-ын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Дональд Трамп хоёр улс шууд харилцдаг болсон нь Ойрх Дорнодын харилцаанд эергээр нөлөөлж, тогтвортой, аюулгүй байдлыг бий болгоно гэж байлаа. Харин Израилийн Ерөнхий сайд хоёр улсын хооронд энхийн шинэ эрин ирлээ гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй