Шууд Chart

Мексик улсын ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

2021-01-25 14:27:25

Коронавирусний халдвар авсан  удирдагчдын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Мексик улсын ерөнхийлөгч коронавирусний халдвар авсан талаараа жиргэжээ. Түүний өвчлөл хөнгөн хэлбэрийнх аж.

Өдгөө 67 настай, ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор твиттер хуудсандаа байршуулсан мэдээлэлдээ “түүний эрүүл мэндийн байдал удахгүй дээрдэнэ” гэдэг итгэлтэй байгаа илэрхийлжээ.  Мексик улсад коронавирусний өвчлөлөөр нас барсан хүний тоо 150 мянгад дөхөж байгаа хүнд бэрх цаг үед ийм үйл явдал тохиож байгаа хэдий ч Лопес Обрадор ажлаа гэрээсээ үргэлжүүлнэ гэдгээ  хэлсэн байна.

Тэрбээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, ярилцахаар төлөвлөжээ. Удирдагчид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээд зогсохгүй Оросын коронавирусний эсрэг вакциныг Мексик улсад нийлүүлэх талаар хэлэлцэх юм. Өнгөрсөн жил Мексикийн ерөнхийлөгч мэдэгдэл хийх үеэрээ  ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Спутник V" вакцин үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд 12 сая тунг худалдан авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан юм.

Тус улс Оросоос гадна АНУ-аас коронавирусний эсрэг вакцин худалдан авахаар хэлэлцээ хийгээд байна.  Мексик улс нь коронавириусний халдвар хамгийн өндөртэй орнуудын жагсаалтад багтаж байгаа. Тус улсад халдвар авсан хүний нийт тоо 1.7 саяд хүрсэн  бол 149 мянган хүн нас барсан  гэж  Жон Хопкинсийн их сургууль  тооцоолжээ. Энэ эндэгдлийнхээ үзүүлэлтээр Мексик улс АНУ, Бризил, Энэтхэгийн дараа, дэлхийд 3-т эрэмбэлэгдэж байна. Дашрамд дуулгахад, Оросын коронавирусний эсрэг Спутник вакциныг бүртгэлжүүлж, эмчилгээнд ашиглаж эхлээд байгаа орнуудын тоо нэмэгдсээр байна. Европын Холбооноос орнуудаас Унгар  Оросын вакциныг бүртгэлжүүлсэн анхны орон болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик улсын ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй