Шууд Chart

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

2021-01-25 15:22:52

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14 цаг 12 минутад эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.


Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй