Шууд Chart

Халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт шалгалт үргэлжилж байна

2021-01-27 09:24:15

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу долоо хоногийн хугацаанд өдөр бүр нийслэлийн төр захиргааны 50 гаруй байгууллагын 260 орчим ажилтан, алба хаагч заавар зөвлөмжийг өгч ажиллаж байгаа юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй