Шууд Chart

Байдены засаг захиргаа дотоодын зах зээл, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих бодлого баримтлана

2021-01-27 10:47:01

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден дотоодын аж үйлдвэрлэл болон тус салбарын хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилготой зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү зарлигийн дагуу АНУ-ын холбооны засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахдаа аль болох дотооддоо  үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээж байна.

Байдены энэхүү зарлиг АНУ-ын худалдан авалтын дүрмийг өөрчилж, ингэснээр гэрээ байгуулагчдын хувьд хуулийн цоорхойг ашиглах, гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг холбооны засгийн газрын агентлагуудад худалдан борлуулахад хүндрэлтэй болох аж. АНУ-д одоо үйлчилж байгаа хуулиар төрийн байгууллагууд Америкийн компаниудад даваа эрх олгохыг шаарддаг. Гэхдээ Байдены засаг захиргаа энэ хуулийг тогтмол үр дүнтэй хэрэгжүүлдэггүй гэж дүгнэсэн байна. Ерөнхийлөгчийн энэхүү зарлиг нь одоогийн хуулийн цоорхойг арилгах, хуулийн цоорхойг ашиглах боломжийг хянах хяналтыг чангатгахад чиглэжээ.

Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден хэлэхдээ “Өмнөх засаг захиргааны үед холбооны засгийн газрын гаднын компаниудтай хийсэн гэрээ 30 хувь хүртэл өссөн. Энэ байдал одоо өөрчлөгдөнө. Өнөөдөр бид АНУ-ын хөдөлмөр эрхлэгчид, үйлдвэрчний эвлэл, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, нийлүүлэлтийн сүлжээг бууруулах илүү сайн төлөвлөгөө хэрэгжүүлэх эхний алхмаа хийлээ. АНУ-ын засаг захиргаа татвар төлөгчдийн мөнгийг улс орныхоо эдийн засгийг сэргээхэд зарцуулж, дотоодын хөдөлмөр эрхлэгчдээ дэмжихийн тулд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болно.” гэлээ.

Мөн Байдены засаг захиргаанд АНУ-д үйлдвэрлэв бодлогыг хэрэгжүүлэх шинэ албан тушаалтныг томилсон байна. АНУ-ын шинэ засаг захиргаа Америкийн хөдөлмөр эрхлэгчдэд төвлөрсөн худалдааны бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. энэхүү зарлиг нь АНУ-ын шинэ ерөнхийлөгч ажлын эхний 7 хоногтоо "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр буурсан эдийн засгаа сэргээх хэд хэдэн алхам хийсний нэг нь. Байдены энэ бодлого дотоодын бизнес, хөдөлмөр эрхлэгчдээ хамгаалахад чиглэсэн, улс орон даяар нийгмийн хуваагдлыг арилгах, ерөнхийлөгч асан Доналд Трампыг дэмжиж ирсэн цагаан арьст хөдөлмөр эрхлэгчдийн дэмжлэгийг өөртөө татах хүчин чармайлтынх нь нэг хэсэг гэж шинжээчид дүгнэж байна.

Тус улсын хөдөлмөрийн яамны мэдээлснээр АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн тоо 1979 онд 19.5 сая байсан бол өнөөдөр 12,3 сая болж буурчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байдены засаг захиргаа дотоодын зах зээл, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих бодлого баримтлана   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй