Шууд Chart

Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

2021-02-21 11:35:17

Өнөөдөр болсон "Covid-19" халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүнд Covid-19 вирус илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.

"Нэг хаалга нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 -нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиоллын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд байлаа." хэмээн мэдээллээ.

Монгол Улс дахь коронавирусний халдварын өнөөдрийн 11 цагийн байдлаарх мэдээллийг Эрүүл мэндийн яманы эх сурвалжтайгаар хүргье.

 


Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирусний халдвар илэрлээ  
Үзсэн: 1798 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй