Шууд Chart

Ким Кардашян гэрлэлтээ цуцлахаар болсон гэв

2021-02-22 12:50:10

Тэгвэл Ким Кардашян нөхөр Канье Уэстээсээ салах өргөдөл гаргасан талаар АНУ-ын хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Тэд гэрлээд долоон жил орчим хугацаанд хамт амьдарч байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Гэсэн хэдий ч хамтын амьдрал нь ээдрээтэй, хямралтай байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв.

Өдгөө 40 настай Ким Кардашян анх 2007 онд гэр бүлийн тухай реалити шоуны од болж, алдаршсан. “E! Television” сувгийн энэ шоу маш их амжилт олж, 21 дэх буюу сүүлчийн бүлгээ ирэх онд үзэгчдэд хүргэх гэж байна. Түүнчлэн Кардашян дээрх реалити шоунаас гадна өөр олон төрлийн бизнес санаачилсан нь амжилттай болж, “Форбес” сэтгүүлийн тооцоолсноор 780 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Харин түүний нөхөр Канье Уэст нь сүүлийн 15 жилийн турш Америкийн рэп хөгжмийн хамгийн алдартай уран бүтээлчийн нэгт тооцогдож байгаа. Грэммийн шагналт Уэст хувцас загварын салбарт амжилт олсон нэгэн юм.

Хос гэрлэхээсээ өмнө олон жил үерхэж, 2010 онд Кардашяны шоунд Уэст анх удаа оролцож байв. Ийн 2014 онд ууган охин нь төрснөөс хойш нэг жилийн дараа Италид сүр дуулиантай хуримаа хийсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ким Кардашян гэрлэлтээ цуцлахаар болсон гэв  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй