Шууд Chart

Европын Холбоо “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд нэгдсэн журмаар бичиг баримт олгоно

2021-02-26 14:53:29

Европын Холбооны гишүүн орнуудад коронавирусний вакцинжуулалт ид үргэлжилж байна. Тэгвэл энэ дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс халдвар тараах эрсдэлгүйгээр хилээр чөлөөтэй нэвтрүүлж байхын тулд нэгдсэн журмаар паспорт  эсвэл  үнэмлэх  олгох хэрэгтэй гэж Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид үзлээ.

Энэ тухай Еврокомиссын тэргүүн Брюссельд  өчигдөр эхэлсэн Европын Холбооны дээд уулзалтын эхний өдрйин хуралдааны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын  үеэр мэдэгдсэн  байна. Коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст ийм бичиг баримт олгож Европын түвшинд нэгдсэн системтэй болоход наад  зах нь 3 сарын  хугацаа шаардлагатай Урсула  фон  Дер  Ляйен мэдэгдсэн  юм.  Түүнчлэн  Европын  ХОлбооны  гишүүн орнуудад  ч  үндэснйи хэмжээнд техникийн  ихээхэн ажил хийх шаардлага тулгарч  байгааг онцолсон.

Дархлаажуулалтын үнэмлэхэд  вакцин  хийлгэсэн тухай,  PCR шинжилгээний хариу нь  сөрөг гарсныг,  эсрэг биет   үүссэнийг  баталсан  мэдээллийг   оруулж  өгөх  ёстой гэж үзэж  байгаа юм  байна.  Үүний  зэрэгцээ Европын  Холбооны гишүүн орнуудын дээд  уулзалтад  оролцогчид  вакцины хүрэлцээтэй холбоотой  асуудлыг  хөндөж хэлэлцжээ. 

Тодруулбал, вакцины  үйлдвэрлэлийн  хэмжээг нэмэгдүүлж,  хүргэлтийг аюулгүй хурдан шуурхай  болгох  тал дээр  үйлдвэрлэгчид  засгийн  газар хамтран ажиллаж   хомсдолыг   арилгах  чиглэлд   онцгой  анхаарахаар  тохиролцсон  байна.  Түүнчлэн дээд уулзалтаар дотоод хилээ нээх асуудлыг хөндсөн. "Ковид-19"-ийн  халдварын  тархалт хүн амынх нь дунд буурахгүй  байгаа  улс  орнууд  хилээ  нээхийг яарахгүй байгаагаа илэрхийлж  байлаа. Тухайлбал  Бельги Германы  удирдагчид   коронавирусний шинэ  хувилбарын халдвар  тархахаас  сэргийлж  олон  улсын  аялалуудад тогтоосон хязгаарлалтаа  сулруулахыг  хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн нь  Еврокомиссын  шүүмжлэлийг дагуулж  байна.   Дээд уулзалт өнөөдөр  мөн үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд нэгдсэн журмаар бичиг баримт олгоно  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй