Шууд Chart

Монгол жүжигчид тоглосон “Marvel”-ийн “Локи” цуврал зургаадугаар сарын 11-нээс гарна

2021-02-27 11:35:07

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, амжилттай тэнцсэн юм. Түүнчлэн

“Marvel” студи “Локи” цувралын албан ёсны нээлтийг зарласан бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нээс үзэгчдэд хүрэхээр болжээ.

Ташрамд дуулгахад, “Marvel” студи энэ онд гаргах бусад супер баатартай цуврал болон бүрэн хэмжээний киноны нээлтийн хугацааг зарлалаа.

- “The Falcon and the Winter Soldier” цуврал гуравдугаар сарын 19-нд гарч эхэлнэ.

-“Black Widow” бүрэн хэмжээний кино тавдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ.

- Монгол орлон тоглогчид зураг авалтад нь ажилласан “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино долдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ.

- “What If...?” бүрэн хэмжээний анимейшн энэ зун нээлтээ хийнэ.

- “Ms. Marvel - 2” бүрэн хэмжээний кино энэ оны сүүлээр нээлтээ хийнэ.

- “Eternals” бүрэн хэмжээний кино арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ.

- “Hawkeye” энэ оны сүүлээр нээлтээ хийнэ.

- “Spider-Man: No Way Home” бүрэн хэмжээний кино арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол жүжигчид тоглосон “Marvel”-ийн “Локи” цуврал зургаадугаар сарын 11-нээс гарна  
Үзсэн: 2101 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй