Шууд Chart

Япон улс 13 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх журмаа чангатгана

2021-03-04 11:05:20

Япон улс коронавирусний шинэ хувилбаруудын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор дэлхийн 13 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх журмаа чангатгахаар төлөвлөсөн тухай NHK теле суваг мэдээлсэн байна.

Тус телесувгийн дамжуулснаар эдгээр улс орнуудын жагсаалтад Австри, Бельги, Бразил, Герман, Дани, Итали, Нигери, Нидерланд, Арабын нэгдсэн Эмирт улс, Словак, Швейцарь, Швед, Франц  улсууд багтсан байгаа юм байна. Эдгээр 13 орны иргэд Японд ирснийхээ дараа 3 хоногийн хугацаагаар тусгайлан  бэлтгэсэн  газруудад ажиглан  тусгаарлалтад орох юм байна. Үүний дараа   коронавирусний  шинжилгээ өгнө. 

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс гэртээ очсоныхоо дараа дахин 2 долоо хоногийн хугацаанд  нийгмйин харилцаанд оролцохгүйгээр тусгаарлагдах  юм байна. Энэ шинэ журам  ирэх  5-ны өдрөөс хэрэгжиж  эхлэх юм байна. Ажиглан тусгаарлалтад  мөн  Японд  ирэхээсээ 2 долоо хоногийн өмнө дээрх  улс орнуудад зорчсон иргэдийг  ч оруулахаар тусгасан  байна.  Их  Британид халдвар  тараах чадвар  өндөртэй коронавирусний шинэ хувилбарын  халдвар тарсантай холбоотойгоор дэлхийн бүс улс орон, бүс нутгийн  иргэдэд шинээр  Японы виз олгохоо   өнгөрсөн  12 дугаар сарын  28 наас зогсоосон  билээ.

Виз олголтыг  зогсоох Японы засгийн газрын  энэ шийдвэрийн хугацаа  өнгөрсөн  1 дүгээр сарын  сүүлчээр  дуусах ёстой басан ч онц байдлын  дэглэм  зарласантай холбоотойгоор энэ сарын 7-ныг хүртэл  сунгасан  юм. Хэдийгээр  халдварын  нөхцөл  байдалтай холбоотойгоор хэсэгчилж онц байдал  тогтоосон ч ирэх 7-нд  энэ дэглэмийг цуцалсан ч гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон шийдвэрээ дахин  сунгахаар  байгааг  Иомиури  сонин мэдээлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс 13 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх журмаа чангатгана  
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй