Шууд Chart

Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

2021-03-04 13:02:25

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, УЦУОШХ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл багтан ажиллаж байгаа юм.

  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ,  бэлтгэл, бэлэн байдалтай танилцан, үнэлэлт, дүгнэлт өгч,  мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй