Шууд Chart

Туркийн Ерөнхийлөгч шүүхийн системээ бэхжүүлэхээ амлав

2021-03-04 13:42:01

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган барууны орнуудын зүгээс тус улсын эрх баригчдыг хүний эрхийг зөрчиж байна хэмээн эрс шүүмжилж байгаатай холбоотойгоор шүүхийн системээ бэхжүүлж, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах болно гэдгээ амласан байна.

Тэрбээр хүний эрхийг хамгаалах 11 зүйл заалт бүхий үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан байна. Үүнд Европын Холбооны гишүүнээр элсэх шалгууруудыг биелүүлж, Туркийн иргэдийг Европын Холбооны орнуудад визгүйгээр зорчдог болгоход хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна.

Гэвч Туркийн хүний эрхийг хамгаалагчид эрх баригчдын энэ амлалтад үл итгэж байгаагаа илэрхийлж байна. Улс төрийн үзэл санааныхаа төлөө урт хугацаагаар олон хүн хоригдсоор байгаа улс оронд нэг төлөвлөгөө гаргаад нөхцөл байдлыг өөрчилнө гэдэгт итгэх хүн цөөн хэмээн тэд сануулж, тодорхой алхам хийхийг эрх баригчдаасаа уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн Ерөнхийлөгч шүүхийн системээ бэхжүүлэхээ амлав  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй