Шууд Chart

"Фауст" постдрам өнөөдрөөс дахин тоглоно

2021-03-05 09:51:54

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн “Фауст” жүжиг “Альфа” театрын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төсөөлшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хойшлогдсон тус уран бүтээл үзэгчдийн хүсэлтээр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд 19:30 цагт “The Corporate Convention Centre”-ийн тайзнаа дахин амилах гэж байна.

Түүнчлэн сайн цаг ирж, урлагийн сонгодог бүтээлээр цангасан энэ цаг үед Аз жаргалын томьёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд “Альфа” театрын хамт олон тасалбарын үнэ ээ 50 хувь хямдруулжээ.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Фауст" постдрам өнөөдрөөс дахин тоглоно  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй