Шууд Chart

Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор байгуулна

2021-03-08 09:47:32

Засгийн газраас энэ онд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн гэсэн хоёр барилгаас бүтэх Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор хэмээх байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулах ажлыг энэ хавар эхлүүлэх гэнэ.

Зургийг архитекторчдын “Гангоо архитектс” компаниар гаргуулжээ. Цогцолборыг Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт, олны мэдэхээр Тасганы овоо орчимд барина.

Засгийн газраас сэргээн байгуулж буй Хүүхдийн төлөө фондод хаяглан 10 тэрбум төгрөг шийдэж өгсөн бөгөөд үүнээс энэхүү цогцолборын санхүүжилтийн шанг татахад зарцуулах юм байна. Мөн өнгөрсөн оны сүүлчийн өдөр ард түмний хандиваар цугласан хоёр тэрбум гаруй төгрөгөөс энэхүү бүтээн байгуулалтад зориулна.

Улсын энэ оны төсөвт Соёлын яамны эрхлэх ажлын хүрээнд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэрэг цөөн тооны байгууламжийг байгуулахаар тусгасан тул дээрх цогцолборыг барих хөрөнгө дутаж буй тул Засгийн газрын дэмжлэг болон олон нийтийн хандиваар бүтээн босгохоор шийдсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор байгуулна   
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй