Шууд Chart

"Токио-2020" жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно

2021-03-09 15:03:21

ОУОХ & "Токио-2020" Зохион Байгуулах Хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярын "Март-8"-ны өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдэв.

  1. “Токио-2020” олимпод оролцох тамирчдын 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж.
  2. Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь “Рио-2016” олимпыг давсан.
  3. Хоёр зуун зургаан Олимпын хорооны багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпын эрх авах чадвар хомс, маш сул бөгөөд цөөхөн баг бүрэлдэхүүнтэй хөгжиж буй орнуудын ҮОХ болон исламын хатуу чанга дэг жаягтай орны ҮОХ-дод шууд хамааралтай.
  4. Үндэсний олимпын хороод нь нээлтийн ёслолын жагсаалд нэг эмэгтэй + нэг эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлэх.
  5. "Токио-2020" Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ.
  6. Олимпын үеэр "Хүйсийн тэгш эрхийг дэмжих" тусгай баг ажиллуулахаар баталжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

"Токио-2020" жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй