Шууд Chart

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

2021-04-05 14:32:02

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр 07:40 цагт гурван ихэр хүү мэндэлжээ.

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүтэй болж байна.

Тэрбээр 2016 онд анхны хүүгээ төрүүлсэн аж. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 гэсэн жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад Хөвсгөл аймагт 2015 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй