Шууд Chart

ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих төслийн үр дүнд усалгаатай талбай 1500 га-аар нэмэгдэнэ

2021-04-07 12:00:29

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг зээлээр олгох ажлыг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй олгох ажлыг зохион байгуулж байна.

Мөн жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг ч дээрх нөхцөлөөр байгаа олгож байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих төслийн үр дүнд усалгаатай талбай 1500 га-аар нэмэгдэнэ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй