Шууд Chart

Сайед Моллей өнөөдөр "А" хэсгийг толгойлон хүч үзнэ

2021-04-07 16:03:45

Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотноо өчигдөр эхэлсэн билээ.

Тус тэмцээнд Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 31 орны баг оролцож буй.

Өнөөдөр эрэгтэй -73кг, -81кг, эмэгтэй -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдана. Үүнээс ялангуяа Монголчуудын сонирхож үзэх барилдаан бол эрэгтэйчүүдийн -81кг. Учир нь тус жинд Монголын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллей "А" хэсгийг толгойлон хүч үзэх юм.

Сонирхуулахад, тус тэмцээнд түрүүлсэн бөх 700, мөнгөн медальтан 490, хүрэл медальтан 350 оноо хүртэж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сайед Моллей өнөөдөр "А" хэсгийг толгойлон хүч үзнэ   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй