Шууд Chart

“Сургуульд суурилсан менежмент” цахим сургалт эхэллээ

2021-04-07 16:48:54

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Сургуульд суурилсан менежмент” цахим сургалт эхэллээ.

Энэхүү сургалт нь онлайн курс хэлбэрээр зургаан модулийн агуулгаар 6 долоо хоног Мэдээлэл-Дадлага-Туршилт болон асуудал шийдвэрлэх аргачлалаар зохион байгуулагдах юм. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 30 сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн зэрэг нийт 150 хүн оролцож байна. Өөрийн сургуулийн тулгамдсан асуудал, шийдэх арга замаа тодорхойлж, оновчтой, үр дүнтэй, хэрэгжихүйц үйл ажиллагаа төлөвлөж, хэрэгжүүлж, тайлагнах чадвараа дээшлүүлэхэд нь оролцогчдод арга зүйн дэмжлэг үзүүлнэ.    

Сургалтын материалыг онлайн системд и-контент хэлбэрээр байрлуулжээ. Энэ нь оролцогчдод нөхөн үзэх, сорилоор сурсан зүйлээ баталгаажуулж, даалгавар илгээн зөвлөгөө авах, эргэх холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


“Сургуульд суурилсан менежмент” цахим сургалт эхэллээ  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй