Шууд Chart

Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

2021-04-08 10:39:30

Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд болон амь насаа алдсан иргэдийн ар гэрт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ хүрээнд Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн 50 гэр, аймгийн Онцгой комиссоос малын тэжээл, амны хаалт болон Улаан загалмайн хорооноос 10 гэр, 60 ширхэг гал тогооны багцыг сумдад хуваарилан гардуулсан бол амь эрсэдсэн 9 иргэний ар гэрт мөнгөн тусламжийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Онцгой байдлын газарт гамшгийн хохирлыг бууруулах, хойшлуулшгүй нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулж  “КОВШ-50” автомашиныг олголоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй