Шууд Chart

Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа

2021-04-08 13:25:50

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 7-ны 09:00-15:20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Эдгээр 11 байршлаас долоон байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Улмаар тус долоон байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Өнгөрсөн жил газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг нийт найман удаа зохион байгуулсан. Харин энэ жилийн тухайд таван удаа зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Дуудлага худалдаагаар санал болгож буй 78 байршлын тухайд хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтын газрууд зонхилж байна гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.


Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй