Шууд Chart

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзжээ

2021-06-25 09:42:39

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимировичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэж, санал солилцсон юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгжслийн чадавхыг сайжруулах зорилгоор Беларусь Улсад үйлдвэрлэсэн гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтын автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л төрлийн дэмжлэгийг үзүүлэн хамтран ажилласан явдалд эрхэмсэг Элчин сайд болон Элчин сайдын яамны нийт хамт олонд талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзжээ   
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй