Шууд Chart

ДЭМБ: Сүүлийн дөрвөн 7 хоногт коронавирусний халдварын тархалт 80 хувиар өсөв

2021-08-01 15:06:14

Дэлхий даяар ковид 19 цар тахлын халдварын тархалт өнгөрсөн дөрвөн 7 хоногийн хугацаанд 80 хувиар буюу хоёр дахин нэмэгдлээ гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний "дельта" хувилбарын халдвар эрчимтэй тархаж, дэлхий даяар дахиад шинэ хувилбарууд гарахаас өмнө вакцинаа хурдан хий гэсэн дохио өгч байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал анхааруулжээ.

Мөн "Одоогоор Европын холбооны зарим орнууд хөгжиж байгаа улс орнуудад коронавирусний вакцин хандивлахаа амласан ч чинээлэг орнуудад хандсан вакцинтай холбоотой шүүмжлэл нэмэгдсээр байна. Африкийн улс орнууд дэлхийн хөгжингүй улсууд вакцины тал дээр маш хангалтгүй ажиллаж байна" гэж шүүмжилжээ.

Өнөөдрийн байдлаар Африк тивийн орнуудын 70 хувь нь энэ оны 9 дүгээр сарын сүүл гэхэд хүн амынхаа 10 хувийг ч дархлаажуулж чадахааргүй байна. Африкийн орнууд вакцинжуулах аянд бэлтгэж байгаа хэдий ч вакцины нийлүүлэлт ирэхгүй байна гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Сүүлийн дөрвөн 7 хоногт коронавирусний халдварын тархалт 80 хувиар өсөв   
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй