Шууд Chart

Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдах сугалаа татав

2021-08-02 16:01:29

Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай улсын бөх Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг.

Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн олимпын эрх авчээ. 2017 онд “World School Games” тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.

Түүний жингийн барилдаан маргааш 11:00 цагт эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдах сугалаа татав  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй