Шууд Chart

Малын гаралтай хог хаягдлыг бордоо болгож байна

2021-09-14 17:35:55

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч байгаа хаягдал болон малын өтөг бууцаар бордоо хийх ажлыг 2021 оны хавраас эхлүүлсэн.

Сонгинохайран дүүргийн 32-р хороо, Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч ил задгай хаягдан орчныг Эмээлт орчмыг олон жил бохирдуулж ирсэн. Мөн энэхүү ил задгай хогийн цэг дээр махчин шувууд ихээр цугларч нисэх онгоцны хөөрөх буух хөдөлгөөнд саад учруулдаг байсныг УБЗАА-аас сүүлийн 4 жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, бой хийдэг ААНБ-уудыг зохион байгуулалтад оруулах, хогийн савжуулах, хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд ил задгай малын гаралтай хур хог хаягдлыг бүрэн устгаад байна.

Малын гаралтай хог хаягдлаар бордоо үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “MCPT” ХХК, “Эко тайхи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5га газарт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд бүрэн хариуцаж байна.

Энэхүү үйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой болох юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Малын гаралтай хог хаягдлыг бордоо болгож байна  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй