Шууд Chart

Орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиол, соёлын салбарын шагнал хүртлээ

2021-09-16 10:11:58

Хятад судлаач, орчуулагч, доктор Д.Болдбаатарт Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал олгосныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн уржигдар гардаж авчээ.

БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй энэхүү шагналыг 2021 онд Монгол, AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, орчуулагч, зохиолч нарт олгосныг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин гардуулан өгсөн байна.

Нэрт орчуулагч Д.Болдбаатар дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, дэлхий нийтийн хүртээл болсон Хятадын эртний сонгодог их туурвилууд болох “Гурван улсын үлгэр”, "Усан бялхмал", "Хүйтэн уулын бичиг" алдарт роман болон олон улсад бeстсeллeр болсон "Чонон сүлд" зэрэг 30 гаруй ном, “Чингис хаан” зэрэг 1400 гаруй анги кино, тeлeвизийн бүтээлийг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, монголчуудын хүртээл болгосон билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиол, соёлын салбарын шагнал хүртлээ  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй