Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-09-16 13:57:00

9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байгаа хэдий ч зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Туул, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 30-40 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-09-16


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй