Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Digital nation - 2021" цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болно

2021-09-17 06:04:57

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

09:00 цагт: Цар хүрээгээ тэлсэн ICT Expo буюу цахим шилжилтэд түүчээлэх "Digital nation - 2021" үндэсний арга хэмжээний хөтөлбөр технологийн үзэсгэлэнгээр эхэлнэ. Утас: 94999598

Зам, тээврийн хөгжлийн яам

10:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны газрын дарга нар оролцоно. Утас: 88057167

Хангарди ордон

10:00 цагт: “Алдвал галдана” ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян өнөөдрөөс нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлж буй тус аяны хэвлэлийн хурал болно.

Шинэ эхлэл сургууль

10:00 цагт: Сургуулийн орчинд ажиллах анхны мэргэшсэн сэтгэл зүйчдэд сертификат гардуулж, сэтгэл зүйчийн өрөө, иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгнө.

МУИС-ийн Ном сан

11:40 цагт: МУИС-ийн дэд профессор Г.Цэрэнгийн "Байгууллагын зан төлөв" сурах бичгийн нээлт болно. Утас: 99002019

Нийслэлийн Өргөө амаржих газар

13:00 цагт: "Үйлчлүүлэгчийг дэмжих алба"-ны нээлттэй хаалганы өдөр болно.

Сүхбаатарын талбай

15:00 цагт: Утас: 99049247

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

20:00 цагт: "Digital nation - 2021" арга хэмжээний албан ёсны нээлт болно. Утас: 94999598

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Digital nation - 2021" цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болно  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй