Шууд Chart

Төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадын төлөөлөлтэй уулзлаа

2021-09-20 17:38:09

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадтай хамтран олон улсын стандартад нийцсэн эмнэлзүйн  эм зүйн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ЦТЭ, Интермед эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн албаны дарга нартай уулзаж, үйл ажиллагааны чиглэлүүд болон онцлох зорилт, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шинэчлэн боловсруулах үлгэрчилсэн дүрмийн талаар санал солилцов.

Дээрх ажлын үр дүнд эрүүл мэндийн байгууллагын эм зүйн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын жишиг бүхий зохион байгуулалт, менежментийг нэвтрүүлэхэд эмнэлзүйн эм зүйчдийн оролцоог нэмэгдүүлснээр үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй