Шууд Chart

Москва хотын чиглэлд тусгай нислэг үйлдэхээр боллоо

2021-09-22 11:56:58

"МИАТ" ТӨХК есдүгээр сарын 30-ны өдөр Москва хотын чиглэлд тусгай нислэг үйлдэхээр боллоо.
 
ОХУ-ны хил нэвртэх шаардлага: 
 
1.ОХУ-д бууж байгаа цагаас 72 цагийн дотор COVID-19 ПГУ (PCR)-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан хариуг Англи хэл дээр тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай. (Шууд ГЭРЭГЭ Системээс авсан хариуг хүлээн зөвшөөрөхгүй. )
 
2.ОХУ-ын Сургалтын визтэй байх
 
3.ОХУ-ын хил нэврэх жагсаалтад /Оюутны визтэй иргэд/ орсон байх.
 
4. ОХУ-ын иргэд болон оршин суух үнэмлэхтэй иргэд.
 
Эх сурвалж: МИАТ
 

Москва хотын чиглэлд тусгай нислэг үйлдэхээр боллоо   
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй