Шууд Chart

Европын хийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт богино хугацаанд тэнцвэржихгүй

2021-10-22 11:24:22

Европын хийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдал богино хугацаанд сайжрах төлөв ажиглагдахгүй байна хэмээн ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдлээ. Халаалтын улирал ирж байгаатай холбогдуулан Европ дахь нөхцөл байдал, улам хүндэрч байна. Европын зах зээл эрэлтээ хангаж чадахгүй энэ чигээрээ өвөлтэй золговол хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл саарах хандлагатай байна гэлээ. Мөн цахилгаан эрчим хүчийг голчлон ашигладаг металлургийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Бельги улсын цайр үйлдвэрлэгч томоохон компани Нидерланд Франц дахь гурван үйлдвэрийнхээ хүчин чадлыг 50 хувиар бууруулжээ. Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дэх хийн үнэ 2021 оны эхэн үеэс 3.5 дахин нэмэгдсэн байна. Европ дахь хийн үнэ дунджаар 1000-1100 бол Ази, Номхон далайн бүс нутагт 1000 шоо метр хий 1200 долларын үнэтэй байгаа юм.

Александр Новакийн мэдэгдэж байгаагаар Тиймээс хий үйлдвэрлэгчид Азийн зах зээлд борлуулснаар илүү ашиг олох боломжтой болж энэ онд маш бага хэмжээний хийг Европт нийлүүлээд байна. Үүний зэрэгцээ энэ жил дамжуулах хоолойн хийн үнэ 50-60 хувиар өссөн тул Орос зөвхөн төлбөрөөс 5.5-6.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Энэ намраас Европын хийн үнэ өсч 1000 шоо метр тутам нь 1000 ам.доллар давж, зарим үед 1000 шоо метр нь 2000 долларт хүрсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж ажиглагчид үзжээ. Үүний нэг нь Азийн байгалийн хийн эрэлт болон үнэ огцом өссөн мөн ОХУ-аас нийлүүлэлт буурсан, энэ жил салхины хүч муу байсан учраас салхин цахилгаан станцууд хангалттай салхи нөөцөлж чадаагүй зэрэг нь байдлыг улам хүндрүүлсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын хийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт богино хугацаанд тэнцвэржихгүй  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй