Шууд Chart

Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав

2021-10-23 07:03:53

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Тус айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд Андрей Александрович Слепневтэй уулзаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажлын явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ирээдүйн боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтаар бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид холбогдох түвшний албан тушаалтнуудын уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцож ажиллахаар  хоёр тал тохиролцов.


Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй