Шууд Chart

Хатан хаан II Элизабетийн биеийн байдал сайжирлаа

2021-10-23 10:47:20

Лхагва гарагт Хатан хаан II Элизабет эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд Умард Ирландад хийх айлчлалаа цуцалсан юм. Өдгөө 95 настай Хатан хаан Элизабет эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан тул Виндзорын шилтгээндээ эргэн ирсэн тухай Букенгемийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Букенгемийн ордноос Хатан хаан Элизабетийн биеийн байдал сайн, сэтгэл санаа нь өөдрөг байгаа хэмээн онцолсон юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай Хатан хаан билээ.

Энэ долоо хоногийн эхээр Хатан хаан Элизабетад "Оны шилдэг өндөр настан”-д нэр дэвшүүлэх санал нэгэн сэтгүүлээс ирсэн байна. Харин Хатан хаан Элизабет энэ номинацид нэр дэвшихэд “дэндүү залуу” байгаа тул өөр нэгнийг хайна уу гэсэн хариултыг илгээжээ.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хатан хаан ердөө таван удаа эмнэлэгт хэвтсэн байна. Букенгемийн ордноос Элизабетийг энэ сарын сүүлчээр Шотландын Глазго хотод болох COP26 уур амьсгалын бага хуралд оролцох төлөвтэй байна гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хатан хаан II Элизабетийн биеийн байдал сайжирлаа  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй