Шууд Chart

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

2021-10-24 08:54:01

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн /2021.10.25-10.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

НЭГ: НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10.00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Ардчилсан намын бүлгийн даргын өрөөнд,


ХОЁР: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

10-Р САРЫН 25-НЫ ДАВАА ГАРАГТ:

14.00 цагт:  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Үндсэн хууль" танхимд,

14.00 цагт:  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг" танхимд,"

10-Р САРЫН 26-НЫ МЯГМАР ГАРАГТ:

10.00 цагт: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,

12.00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд,

14.00 цагт: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,

10-Р САРЫН 27-НЫ ЛХАГВА ГАРАГТ:

10.00 цагт: Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10.00 цагт: Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,

14.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд,

10-Р САРЫН 28-НЫ ПҮРЭВ ГАРАГТ:

13:00 цагт: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,

10-Р САРЫН 29-НИЙ БААСАН ГАРАГТ:

13.00 цагт: Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,


УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй