Шууд Chart

“Монголын эзэнт гүрэн” дижитал танхимийн нээлт өнөөдөр боллоо

2021-10-26 15:39:00

Монголын Үндэсний Музей болон Зэв Дижитал Музейн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монголын Үндэсний Музейн гуравдугаар давхарт байрлах Монголын эзэнт гүрний танхимын үзмэрүүдийг Зэв аппликейшний тусламжтайгаар QR кодыг таниулж үзэх боломжтой болжээ.

“Монгол ахуй”, “Өрлөг жанжид тулааны тактик”, “Их Монгол Эзэнт Гүрэн” гэсэн гурван бүлэг бүхий дижитал үзмэрийг сонирхож болох нь ээ. Эртний баатартай зураг татуулах ч боломжтой байв.

Үүнд гол үүргийг гүйцэтгэсэн чадварлаг хамт олон бол Мифокс анимейшн студийн залуус гэдгийг дурдах хэрэгтэй. “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимд дэлгэгдсэн олдворууд дээр тулгуурлан 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашигласан байна.

VR технологийн тусламжтайгаар Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан хотыг сэргээн босгож харуулж байв. Яг л тухайн цаг үед очсон мэт мэдрэмжийг авах боломж бүрдсэн нь энэ. Харин AR технологийг ашиглан монголчуудын эртний эд хэрэгсэл, гоёл чимэглэл, соёлын биет өвүүдийг үзэж, тэдгээрийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэргийг багтаасан тайлбарыг сонсож болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын эзэнт гүрэн” дижитал танхимийн нээлт өнөөдөр боллоо  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй