Шууд Chart

Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2021-11-26 10:13:18

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Төслийн дунд хугацааны явцын үнэлгээг зохион байгуулж, үр дүнд суурилан төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын хооронд байгуулах санамж бичгийн төслийг боловсрууллаа.  

Мөн төслийн зорилтот орон нутаг болох Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Архангай, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий аймгуудад илүүтэй хүрч ажиллах зорилгоор 5 бүсийн төвд төслийн бүсийн төвийн зохицуулагчийг томилон ажиллуулж байна.

Тус төсөл нь Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчин, бодлого, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй