Шууд Chart

Тусгаарлах байртай холбоотой асуудлаар санал солилцов

2021-11-27 17:32:39

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах үйл ажиллагаа явуулах зочид буудлын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тусгаарлан ажиглах үйл ажиллагаа өмнө нь явуулж байсан 10 орчим зочид буудлын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, үйлчилгээ үзүүлэх төлбөр, хоол, хүнс, эрүүл ахуй үйлчилгээний талаар санал, бодлоо хуваалцсан юм.

Хил хаагдсантай холбоотойгоор бараа материал, хоол хүнсний үнэ нэмэгдсэн гэдгийг учирлаж, тусгаарлан ажиглах үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Бригадын генерал Б.Ууганбаяр “Тусгаарлагдах иргэдийн хоол хүнс, эрүүл ахуйн асуудлыг сайтар хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллахыг анхаарууллаа” гэж УОК-ыг Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Тусгаарлах байртай холбоотой асуудлаар санал солилцов  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй