Шууд Chart

Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллаж байна

2021-11-28 07:33:51

Энэ сарын 27-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 62, II тунд 110, нэмэлт сэргээх тунд 3802, нийт 3977 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 30.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67959 (76.5 хувь), 16-17 насны 26724 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр буюу Улаанбаатар хотод суурин 107, түр 15 цэгт 122 багийн 425 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

 


Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллаж байна  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй