Шууд Chart

Францын кино найруулагч Монгол хөөмийн тухай хоёр дахь бүтээлээрээ олон улсын шагнал хүртжээ

2021-11-28 13:34:53

Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэллийн Монгол хөөмийн тухай хоёр дахь бүтээл болох "Хөөмийгөөр Аялахуй" нэртэй баримтат кино үзэгчдийн хүртээл болжээ. Уг кино нь Энэтхэг Улсад болсон Олон улсын ардын билгийн “Нила” кино фестивалиас "Шилдэг урт хэмжээний баримтат кино"-гоор шалгарч, “Хар гал” шагнал хүртсэн байна.

Тус кинонд Монгол хөөмийг өвлөн уламжлагч, судлан таниулагч нарын хоорондын хүнлэг үйлс, дуу хөгжмийн болоод эрдэм судлалын аялал болон даяарчлал дахь соёл хоорондын харилцааны тухай өгүүлдэг аж.

Монгол судлалыг хөгжүүлэхэд болон Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Угсаатны хөгжим судлалын доктор, Монгол хөөмий судлаач Жоанни Кюртэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн “Найрамдал” медалиар шагнажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Францын кино найруулагч Монгол хөөмийн тухай хоёр дахь бүтээлээрээ олон улсын шагнал хүртжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй