Шууд Chart

“Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ

2021-12-03 14:18:51

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ.

Тус наадам нь энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү наадмыг анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан түүхтэй.

Ууган наадмын яруу найргийн том хэмжээний бүтээлд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн нар тус тус түрүүлж, “Алтан өд”-ийн эзэн болж байв.

Зохиолчид яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат, уран зохиолын бүтээл гэсэн төрлүүдээр оюуны бүтээлүүдээ уралдуулах боломжтой юм.

Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 22 хүртэл МЗЭ-ийн хорооны байранд хүлээн авах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан өд-2021” наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй