Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ

2021-12-03 14:28:34

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас гамшгийн тохиолдох давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон.

Улс орнууд үүний эсрэг нэгдэн Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхийн нийтээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Шинжлэх ухаанч ГЭБ санаачлага” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Хуралд оролцогчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй