Шууд Chart

ОХУ болон БНЭУ-ын ерөнхийлөгч нар даваа гарагт уулзана

2021-12-06 21:21:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт Энэтхэгт хүрэлцэн ирж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийнэ. Энэ нь сүүлийн хоёр жилийн анхны хоёр талын уулзалт юм. Удирдагчид эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Уулзалт “Quad  буюу Дөрвөн талт аюулгүй байдлын хэлэлцээ” гэж нэрлэгдээд байгаа энэ үед болж байна. Тус бүлэглэлд АНУ, Япон, Австрали, Энэтхэг багтсан бөгөөд удирдагчид нь есдүгээр сард илүү нягт хамтран ажиллахаар тохиролцсон юм.

"Quad" нь БНХАУ-ын  өсөн нэмэгдэж байгаа сорилтыг эсэргүүцэх хүчин чармайлт гэж үзэж байна. Гэвч Путины засаг захиргаа энэ холбоо үнэн хэрэгтээ Хятад төдийгүй Орос руу чиглэж байгаад санаа зовж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Путин АНУ, Энэтхэгийн хооронд хагарал үүсгэхийг зорьсон бололтой. Моди мөн Оростой, ялангуяа цэргийн тал дээр илүү сайн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа харагдаж байна олон улсын шинжээчид үзэж байгаа юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард маргаантай бүс нутагт зэвсэгт хүчин мөргөлдсөнөөс хойш Энэтхэгийн Хятадтай харилцаа хурцадсан. Энэтхэг Оростой цэргийн хүчтэй хамтын ажиллагаатай байсан. 2010 оноос хойш тус улсын импортолсон зэвсгийн 60 гаруй хувь нь Орост үйлдвэрлэсэн зэвсгийнх байна. АНУ-д байрладаг батлан хамгаалахын мэргэжилтэн хэлэхдээ, Вашингтон Оросын Энэтхэгтэй найрсаг харилцаа тогтоох алхам хийхээс болгоомжилж байна.

Шинэ Америкийн олон улсын аюулгүй байдлын хөтөлбөрийн Аниш Гоел хэлэхдээ "Байдены засаг захиргаа Энэтхэгийг Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын байдалд илүү идэвхтэй оролцохыг хүсч байна. АНУ, Орос хоёр Энэтхэгийн анхаарлыг татахын тулд өрсөлдөж байна" гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ болон БНЭУ-ын ерөнхийлөгч нар даваа гарагт уулзана   
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй