Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно

2021-12-07 05:15:40

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Соёлын төв өргөө

08:00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно.  Тус чуулганаар “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн дор Монгол орны усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, гарц шийдэл эрэлхийлж холбогдох газруудад хүргүүлэх санал-зөвлөмжийн төсөл батална..

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төв байр

12:00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99295063, 88007709

Хууль зүйн үндэсний хүрээлэн

14:00 цагт: “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Даашинзтай улс төрч: Хэвлэл мэдээллийн агуулга дахь хэвшмэл ойлголт ба үзэн ядах үг хэллэг”, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гүйцэтгэх захирал А.Анударь “Улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдвээр мэдээлэл танилцуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй